Шууд Chart

Сагсан бөмбөгийн төрөлжсөн суваг анхны эфирээ цацна

2014-11-19 16:28:16

Манай улсын сагсан бөмбөгийн дээд лигийн "Үндэсний супер лиг" эхэлж буй энэ өдөр Монголын анхны сагсан бөмбөгийн төрөлжсөн суваг "MNBA SPORTS"  17:00 цагаас “Юниввишн”-д холбогдох аж. Тус суваг “Юнивишн”-ны 616 дээр тохирсон гэнэ.

Мөн “Скаймедиа”-гийн хэрэглэгч сувгаа 23 дээр тааруулж, "MNBA SPORTS" телевизыг үзэх боломжтой юм. Энэхүү сувгаар NBA-гийн тоглолтууд болон үндэсний сагсан бөмбөгийн лигийн тоглолтыг ч үзэж болох юм байна. "Сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн спорт манай улсад эрчимтэй хөгжиж, тэр чинээгээр сонирхогчид нэмэгдэж байгаа юм. "MNBA SPORTS" суваг сагсан бөмбөг сонирхогч мянга мянган залуусын эрэлт шаардлагад нийцсэн суваг байх болно" хэмээн албаны эх сурвалж мэдэгджээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сагсан бөмбөгийн төрөлжсөн суваг анхны эфирээ цацна  
Үзсэн: 3949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй