Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театраас санаачлан тус аймгийн 26 сургууль, 19 соёлын төв бэлтгэл ажилдаа оржээ.
Энэхүү жүжгэнд Хүүхэд өөрөө тоглох, Мэргэжлийн жүжигчид хүүхдийн жүжигт тоглох, Хамтарч тоглох гэсэн гурван шаардлага тавьжээ.
Монгол оронд хоёрхон Хүүхдийн театр байдаг бөгөөд нэг нь тус аймагт байдаг тул хүүхдийн жүжгийн төрөлд ихээхэн анхаарч ажиллахаа уран бүтээлч, удирдлагууд нь мэдэгдэж байна.
Одоогоор хүүхдийн уран бүтээл хийхэд зохиолын сонголт бага тул дэлхийн сонгодог болон ардын аман зохиолоос сонгож авч байгаа юм. Ирэх сарын тавнаас наймны хооронд шалгаруулах бөгөөд шалгарсан жүжгийг ирэх оны “Гэгээн муза” наадамд өрсөлдүүлэхээр бэлдэх аж.
Хүүхдийн жүжгийн уралдаан зарлалаа | ||
Үзсэн: 1312 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.