![](/uploads/201411/news/thumb/9238ae7b3c9f8f00c9d08eb3730ff12c_x3.jpg)
Энэ удаагийн лигийн тоглолтод 10 гаруй баг оролцохоор мэдүүлгээ өгсөн боловч багийн эцсийн мэдүүлгийг ирэх даваа гаригт дуусгавар болохоор болсон байна. Мөн баг бүрт 1-2 легионер тоглогч тоглох бөгөөд өнөөдрийн байдлаар NBA-гийн “Атланта Хоукс”, “Нью Орлеанс Хорнетс”, “Сан Антонио Сперс” багт тоглож байсан Карлделл Жонсон тэргүүтэй 8 тамирчин Монголд ирээд байна.
“Үндэсний супер лиг”-ийн нээлтийн тоглолт “Баянгол Шонхорууд”-“Говь-Алтай Монторх” багуудын хооронд боллоо. Энэ тоглолтод 111-97 онооны харьцаагаар “Шонхорууд” хожсон байна.
"Баянгол Шонхорууд" багийн ихэнх тамирчид 2013 оны ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн Оюутны универсиад их наадамд оролцож байсан залуу тамирчид аж.Мөн энд Азын шилдэг тоглогч, ОУХМ Т.Санчир багтжээ. Харин "Говь-Алтай Монторх" буюу "Монторх Сентоза Арслангууд" багийн гол тоглогчид нь Азийн оюутны Аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид аж. Мөн энэ багт туршлагатай холбон тоглогч Крис Лавсон тоглож байна.
Хоёр дахь тоглолт "Өвөрхангай Гэгээн хангай лидер"-"Баянзүрх Ханталстын Ирвэсүүд" багуудын хооронд болж, 100-97 оноогоор "Лидерүүд" хожлоо. "Баянзүрх Ханталстын Ирвэсүүд" баг Монгол улсын сагсан бөмбөгийн ууган Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшаар удирдуулжээ. Тус багт сагсан бөмбөг сонирхогчдын сайн танил Terrance Joyner тоглож байгаа бөгөөд тэрээр өчигдөр Монголд буусан бөгөөд эхний тоглолтод тогложээ. Тэрээр өнгөрсөн улиралд Монголд буусан өдрөө тоглолтод оролцож, 45 оноо авч байсан юм.
Өвөрхангай аймгаар овоглосон "Гэгээн Хангай Лидер" баг О.Очирбат, Г.Чинбат, Э.Дөлгөөн, О.Цэлмэг зэрэг залуу өсөх ирээдүйтэй тоглогчдыг багтаа багтаажээ. Лигийн багийн үндсэн тоглогчидоор тогтохгүй ирээдүйтэй гэдгээ тэд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд хангалттай харуулсан. Мөн бэлтгэл тун сайтай байгаа ба тэдэн дээр хашир туршлагатай хамгаалагч сагсан бөмбөгчдийн Оршихоо нэрээр сайн мэдэх шигшээ багийн экс гишүүн, лигийн аварга ОУХМ Бат-Орших, мөн лигт гал гаргах легионер тоглогч Jonathan Black багийн бүрэлдэхүүнд бий.
Өчигдөр "Үндэсний супер лиг"-ийн талбайд хоёр тоглолт боллоо | ||
Үзсэн: 1603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.