Шууд Chart

Ц.Алдармаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

2014-11-20 11:09:56

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын давж заалдах шатны шүүх хурал өглөө 8.30 цагт эхэлсэн. Улмаар шүүх хуралдаан хоёр цагийн дараа  өндөрлөж, уг хэргийг анхан шатны II шүүхэд буцаах шийдвэр гаргасан байна. Ингэснээр хохирогч Д.Оюунтуулын гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтийг дахин нягтлах гэнэ. Тодруулбал, Шүүхээс Ц.Алдармаагийн хэргийг хянаж үзээд гэмтлийн зэрэг тодорхойлох явцад ойлгомжгүй зүйл байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Ингэснээр хоёр жүжигчинд анхан шатны шүүхээс ногдуулсан шийтгэлийн хэмжээ буурах магадлалтай юм. Одоогоор Ц.Алдармааг урьдчилан хорих, Д.Оюунтуулыг бусдын батлан даалтад байлгахыг хэвээр үлдээлээ. Д.Оюунтуулын хувьд БНСУ-д эмчилгээ хийлгэхээр яваад хэдхэн хонож байгаа юм.
Хэргийг эргэн сануулахад, Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны Орхон аймагт тоглолтоор явж байх үедээ маргалдаж, Ц.Алдармаа Д.Оюунтуул руу буцалсан ус цацсанаас Д.Оюунтуул хүнд гэмтэн, биеийнх нь 35 хувь түлэгдсэн байдалтай нийслэлд хүргэгдэн ирсэн юм.   
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Ц.Алдармаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа  
Үзсэн: 4281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2014-11-20 12:49
Aldarmaa odoo oilgoj baigaa bailguidee shoron orond oroh deeree tulah zuil hiigeed ihel gemshij bgaa blgui

Бидэнтэй нэгдээрэй