Шууд Chart

Булган аймагт малын хулгайн хоёр хэрэг гарчээ

2014-11-20 13:09:17

Мал хулгайлах гэмт хэрэг, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг Булган аймагт зохион явуулж байна. Үйл ажиллагааны дагуу тус аймагт энэ сарын 16-19-ний өдрийн хооронд нийт 144 зөрчил илрүүлэн 4 сая 773 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авснаас эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон таван зөрчилд 130 мянган төгрөг, мал махны гарал үүслийн гэрчилгээгүй 38 зөрчилд 265 мянган төгрөг, мод бэлтгэх эрхийн бичиг, мод модон материалын гарал үүсэлгүй найман зөрчил илрүүлэн таван зөрчилд нь 3 сая 648 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хоёр зөрчлийг эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр, нэг зөрчлийг материалжуулан шалгаж, хууль бусаар гахай агнасан зөрчилд 1 сая 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр тавьж төлүүлэн, 348 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч ажилласан ажээ. Мөн Бүрэгхангай суманд үйлдэгдсэн малын хулгайн хоёр гэмт хэрэг гарч одоогоор мөрдөн байцаалтын шатанд яваа аж.


Нийтэлсэн: О.Шинэтуяа

Булган аймагт малын хулгайн хоёр хэрэг гарчээ  
Үзсэн: 1877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2014-11-20 14:02
бүрэг хангайд малын хулгай арай дэндүү шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй