Шууд Chart

Эмэгтэй боксчид Чэжүгийн ДАШТ-д тулалдаж байна

2014-11-20 14:33:29

БНСУ-ын Чэжү аралд (AIBA)-ны боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн ням гарагт эхэлсэн. Найм дахь удаагийн тэмцээнд Европын 26, Африкийн 11, Америкийн 13, Азийн 15, далайн орнуудын хоёр, нийт 67 орны 280 тамирчин 10 жинд өрсөлдөж байна.

Чэжүгийн рингэнд Монгол Улсын шигшээ багийн ахлах зөвлөх, дасгалжуулагч, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Банди, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУХМ Б.Энхтайван, “Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч, ОУХМ Л.Энхбаатар нарын удирдлага дор найман боксчин өрсөлдөж байна. Өнөөдрийн байдлаар манай гурван боксчин шөвгийн 16-д шалгарсан юм. Тэднээс өнөөдөр 48 кг-д Азийн аварга, ОУХМ Г.Болортуул шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Энэтхэгийн боксчин Саржубала Шамжетсабамтай тулалдсан. Тэрбээр эхний даваанд ТАБНУ-ын Жудих Мбонадег гуравдугаар үед техникийн нокаутаар, дараа нь Боливийн Надиа Барригаг 3:0-оор ялснаар шөвгийн 16-д шалгарсан юм.

Г.Болортуулаас гадна 54 кг-д спортын мастер М.Гүндэгмаа, 57 кг-д спортын мастер Н.Оюун-Эрдэнэ нар шөвгийн 16-д шалгарсан юм. Харин Азийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ний мөнгөн медальт ОУХМ М.Нандинцэцэг, Азийн аварга ОУХМ Э.Уянга, ОУХМ О.Сувд-Эрдэнэ нар эхний учраагаа дийлэлгүй тэмцээнээ өндөрлүүлжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Эмэгтэй боксчид Чэжүгийн ДАШТ-д тулалдаж байна  
Үзсэн: 1166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-11-21 18:29
bolortuul tegeed yalsan yum u

Бидэнтэй нэгдээрэй