Тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.Сьезд, Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан О.Файзол, Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан А.Хайролмажит нарт холбогдуулан Дүүргийн 2 дугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эдгээр иргэн прокурорын байгууллагаас Монгол Улсын “Хүний хөгжил сан”, “Халамжийн тухай”, “Хүний хөгжил сангийн төсвийн тухай” хууль, Засгийн газрын 2010 оны 347 дугаар тогтоол болон түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлжээ. Тухайлбал, “Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын харьяатаас гарсан 299 иргэнд 139.4 сая төгрөгийн, нас барсан 127 иргэнд 17.9 сая төгрөгийг Эх орны хувь хишиг олгосон гэх нэрээр завшсан. Мөн “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг зөрчин “Халамжийн сан”-гаас 41 иргэнд Бүгд Найрамдах Казакстан улсад эмчилгээ, оношлогоо хийлгэсэн хэмээн нэг талын хөнгөлөлт болгон 8.9 сая төгрөгийн тэтгэмж, нийслэлд эмчилгээ, оношлогоо, хийлгэсэн нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй 16 иргэнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, оношлогоо хийлгээгүй байхад 3.1 сая төгрөгийн тэтгэмжийг олгуулжээ. Тиймээс тэднийг улсад нийт 260 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэн хэрэг үүсгэсэн байна. Улмаар шүүх тэдний хэргийг хянан хэлэлцээд Я.Сьезд, О.Файзол, А.Хайролмажит нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Я.Сьездэд таван жилийн хугацаагаар хорих ял, О.Файзолд 3.6 жилийн хорих ял, А.Хайролмажитад гурван жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байна.
Баян-Өлгий аймгийн дарга нарт 3-5 жилийн хорих ял оноожээ | ||
Үзсэн: 1767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.