Сангийн яам Монголбанктай хамтран таван жилийн хугацаатай буюу урт хугацаатай Засгийн газрын бонд, 28 долоо хоногийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасыг арилжааллаа. Энэ удаад таван жилийн хугацаатай бондыг худалдан авах 53 тэрбум төгрөгийн захиалга ирснээр Сангийн яамны саналаас гурван тэрбумаар давсан байна. Харин 28 долоо хоногийн хугацаатай буюу богино хугацаат нийт 40 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалахаар нийтэд мэдээлсэн ч 15 тэрбум төгрөгийн захиалга ирж саналыг 100 хувь биелүүлжээ. Хүүгийн түвшинг харьцуулахад богино хугацаат үнэт цаасны хүү 16.3 хувьтай байсан бол таван жилийн хугацаатай үнэт цаасны хүү 16.8 хувь байлаа.
Урт хугацаатай Засгийн газрын бондыг арилжааллаа | ||
Үзсэн: 1658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.