Шууд Chart

"Хар Мамба"-гийн баг хоёр дараалан ялалт авлаа

2014-11-20 15:21:46

NBA-гийн 69 дэх улирлын талбайд өнөөдөр арваннэгэн тоглолт болж байна. Зарим онцлох тоглолтын мэдээллээс хүргэе. Өнөөдөр "Хьюстон Рокетс" талбай дээрээ "Лос Анжелес Лейкэрс"-ийг хүлээн авч тоглолоо.

2014-2015 оны улирлын тоглолтыг тус хоёр багийн тоглолтоор эхэлж "Лос Анжелес Лейкэрс" талбай дээрээ ялагдаж байсан билээ. Тэгвэл өнөөдөр "Хьюстон Рокетс" багийн "Тоёото" цэнгэлдэхэд "Лос Анжелес Лейкэрс" баг зочлон тоглолоо. Тоглолтын гурав дахь үе өндөрлөхөд 70-75 харьцаагаар Лейкэрс хожигдож байсан ч дөрөвдүгээр үеийн төгсгөлд энэ тэнцүүхэн өрсөлдсөн. Уйсли Жонсон Харден бөмбөг таслаж амжилттай болгосноор тоглолтын хувь заяаг шийдэж 98-92 харьцаагаар "Лейкэрс" ялалтыг авлаа. Ийнхүү "Лейкэрс" хожсоноор улирлын гурав дахь ялалтаа байгуулсан бөгөөд энэ улиралд анх удаа дараалсан ялалтыг байгуулсан бол Хьюстон улирлын гурав дахь ялагдлаа хүлээсэн байна.

Хоёр багийн тоглолтод Коби Брайнт 29 оноо авч багаа тэргүүлсэн бол Жордан Хилл 16 оноо, Карлос Бүүзэр 12 оноо авч багтаа туслалаа. Харин бэртлээс эргэн ирсэн Ник Янг 16 оноог авчээ. Эсрэг багаас Дуайт Ховард шагайны бэртлийн улмаас тоглоогүй бөгөөд Жеймс Харден 24 оноо, долоон оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлжээ.


Бусад тоглолтууд:

Сан Антони Спөрс 92-90 Клевленд Кавалерс
Шарлот Хорнетс 86-88 Индиана Пейсэрс
Лос Анжелес Клиппэрс 114-90 Орлондо Межик
Бостон Селтикс 101-90 Филадельфи 76
Даллас Мавирекс 105-102 Вашингтон Уйзардс
Финикс Санс 88-86 Детройт Пистонс
Мемфис Гриззлис 92-96 Торонто Репторс
Милоук Багс 122-115 Бруклин Нетс 3 нэмэлт цаг
Нью-Иорк Никс 99-115 Минносато Тембэруолвз
Оклахома Сити Тандер 100-107 Денвер Наггетс
Лос Анжелес Лейкэрс 98-92 Хьюстон Рокетс

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Хар Мамба"-гийн баг хоёр дараалан ялалт авлаа  
Үзсэн: 1702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй