Шууд Chart

107 тусгай дугаар: Над руу залга!

2014-11-20 15:53:23

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын “Түр хамгаалах байр”-нд “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хүлээн авах 107” тусгай дугаарын утас ажиллаж байна. Над руу залгаарай гэх найрсаг 107 дугаар гэр бүлийн хүчирхийлэлд автсан олон хүмүүсийн гомдол бухимдлыг сонсож, айдас хүйдсийг арилгаж, авран хамгаалахаар сонсож байна.

"Нөхөр согтуу ирж агсан тавилаа, миний аав ээжийг зодоод байна, гэр орныхоо хамаг юмыг эвдчихлээ, найз залуу маань хардаж зовоогоод гэмгүй хүнийг дарамтлаад байх боллоо" гээд найрсаг утасны найзууд ийм догшин авиртай хүмүүс. Яагаад хүмүүс ингэж хайрлаж явсан он цагаа ор тас мартаж, халуун дулаан гэр бүлийнхээ амьдралыг бусниулдаг талаар бид олон хуралдсан, олон ярилцсан, олон уулзсан, олон уучилсан.

Энэ оны аравдугаар сараас арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт л гэхэд 104 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, холбогдсон иргэдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, бусад байгууллагатай холбон зуучлах ажлын зохион байгуулсан тоо баримт байна.

Дээрх дуудлага, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 21 гомдол мэдээллийг шалгуулахаар харьяа, дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Жирийн тайван амьдралдаа сэв суулгаж, уураа барилгүй, учирлаж ярилцалгүй үймээн дэгдээснээс үүдэн гэмт хэрэгтэн болж, үр хүүхдээ өнчрүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Б.Төгсжаргал


107 тусгай дугаар: Над руу залга!  
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй