Шууд Chart

Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө нэгдэхийг уриаллаа

2014-11-20 16:31:32

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 жилийн ойн баярыг тэмдэглэж байгаатай холбогдуулан өнөөдөр Дэлхийн болон манай улсын хүүхдийн төлөө байгууллагуудаас бүх хүүхдийн эрхийг хамгаалах, тэгш байдлыг хангах тал дээр хамтын хүчээ илүү ихээр дайчлахыг уриалж хэвлэлийн хурал хийлээ.  

Хүүхдийн эрхийн тухай конвенц бол хүүхдийн эрхийг хангах, хамгаалах дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг тогтоож өгсөн олон улсын түүхэн хэлэлцээр юм. Энэ нь хамгийн олон улс орон нэгдэн орсон, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Монгол Улс тус конвенцид 1990 оны долоодугаар сарын таванд нэгдэн орсон бөгөөд хамгийн анх нэгдсэн улсуудын нэг юм.  Харин энэхүү конвенцид нэгдэн орсноос хойш хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр томоохон ахиц дэвшил гаргасан төдийгүй хүүхдийн төлөө үүрэг амлалтаа бүрэн биелүүлж яваа гэдгийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлж байлаа.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө нэгдэхийг уриаллаа   
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй