Нийслэлийн статистикийн газраас мэдээлж буйгаар энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5850 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7510 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, үхрийн цул мах 0.5 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Мөн долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байгаа аж.
Үхрийн цул мах 50 төгрөгөөр буурчээ | ||
Үзсэн: 2694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.