Шууд Chart

Г.Алтанхүүгийн шүүх хурал дахин хойшиллоо

2014-11-20 17:19:19

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн гэх 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал өмнө нь хоёр удаа болсон. Гэтэл хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэгвэл Г.Алтанхүүд холбогдох хэргийн ээлжит шүүх хурал өнөө өглөө 10.00 цагт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд эхэлсэн.  Шүүх хуралдаан таван цагийн туршид үргэлжилж шүүхээс хэргийг нэмэлт шинжилгээнд буцааж, 14 хоногийн хугацаатай хойшлууллаа. Сэжигтэн Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 болон 98.1 дүгээр зүйлээр шүүж байгаа юм.
91.1.Энэ хуулийн хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв үүн дээр 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал нэмэгдвэл арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.
98.1.Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Г.Алтанхүүгийн шүүх хурал дахин хойшиллоо  
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
119.40.100.xxx [119.40.100.xxx] 2014-11-21 12:19
ene neeree yasan sonin uddag shiidegdeggui hereg we?

Бидэнтэй нэгдээрэй