Шууд Chart

Хууль бусаар байгалийн үнэт чулууг хил нэвтрүүлэхийг завджээ

2014-11-20 18:05:32

Өмнөговь аймаг дахь Шивээхүрэнгийн боомтоор энэ 17-ны өдөр БНХАУ-руу гарах чиглэлд явж 15-12 ӨМА улсын дугаартай саарал өнгийн фургон маркийн тээврийн хэрэгслийг  Цагдаагийн байгууллага, Гаалийн байгууллагаас хамтран саатуулж, үзлэг шалгалт хийжээ.  Тус машинд шалгалт хийх үед  тээврийн хэрэгслийн дотор хана таазыг зориудаар тоноглож, тухайн хэсэгтээ 125 килограмм  улаан өнгийн байгалийн хас чулууг нуун далдалсан нь илэрчээ.  Зөрчлийн улмаас саатуулагдсан   чулууны дээжийг мэргэжлийн байгууллагын шинжилгээнд хүргүүлж, 15-12 ӨМА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслийг Гаалийн тухай хуульд зааснаар хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. 
Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газар энэ онд  зөвхөн улаан хас чулуу болон байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар хилийн чанадад гаргахыг завдсан 66 зөрчил илрүүлж, гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн 66 иргэнд  2.5 сая төгрөгний  торгууль ногдуулжээ. Зөрчилд холбогдсон 1300 килограмм байгалийн чулууг хураан авч улсын орлого болгосон байна.    Мөн МУ-ын иргэн М-н улсын хилээр хууль бусаар хилийн чанадад гаргахыг завдсан 420 килограмм  улаан хас чулуу,  хагас үнэт 128 килограмм анар чулууг гаалийн шалгалтаар илрүүлж,  эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Хууль бусаар байгалийн үнэт чулууг хил нэвтрүүлэхийг завджээ   
Үзсэн: 1465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй