Шууд Chart

Сэтгүүл зүйн шинэ ном мэндэллээ

2014-11-21 09:41:14

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаагийн сэтгүүл зүйн шинэ ном “Хүн гараг тэргүүт АРААЖАВ ЦАДИГС” нэртэйгээр гарч уншигчдынхаа гар дээр очлоо. 

Уг номын редактор, МҮОН Радиогийн захирал, сэтгүүлч Л.Цэрэн-Очир “Хадаг үг”-тээ: Радио сэтгүүл зүйн бүхий л чиглэл “радио хөрөг”, "радио найруулал”, "радио тэмдэглэл”, "радио нийтлэл”, “радио зохиомж”, “радио дурсамж” зэрэг тус тусдаа онцлогтой төрөл зүйлээр хэрхэн бичиж чаддагийн гайхамшгийг “Хүн гараг тэргүүт АРААЖАВ ЦАДИГС” -аас   уншиж, сонсч, судлаж болно хэмээн бичжээ.
 
Тэгвэл зохиогч   “...Энэхүү номын гол онцлог нь цаасан дээр буусан радио нэвтрүүлэг л юм. Хөгжим эгшиглэж, авиа чимээ сонсогдож, дуу хоолой цангинана. Та нүдээрээ сонсож, чихээрээ уншаарай...” гэж номынхоо онцлогийг тодорхойлжээ.    
Зохиогч энэ номоо Монголын үндэсний Радиогийн 80 жилийн ойдоо зориулан бүтээсэн бөгөөд Радио сэтгүүлчийнхээ  34 жилийн хөдөлмөрийн тайлангаа ард түмэндээ өргөн барьжээ. Ийнхүү сэтгүүл зүйд дахин давтагдашгүй нэгэн шинэ бүтээл уншигч таны гар дээр очиж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сэтгүүл зүйн шинэ ном мэндэллээ   
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй