Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-11-21 10:09:30

Та бүхэндээ өнөөдөр буюу 11 дүгээр сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Изинес Эйрвейз”-ийн сургамж-нэгдэл, Шүүхээс салдаггүй Засаг дарга нар зэрэг нийтлэлүүд болон М.Төгөлдөр Тайландад анхны тоглолтоо хийлээ мэдээллүүдийг онцлож байна.  

“Өдрийн сонин”-ны энэ өдрийн дугаарт Сайн чанартай, хямд үнэтэй хар, цагаан замаск эх орондоо үйлдвэрлэж эхэллээ гэх сайхан мэдээг онцложээ. Мөн ОХУ-ын Тувад Монгол бүсгүйг шатаасан хэргийн эрэн сурвалжлага болон талийгаачийн дүү Ц.Очирбаттай хийсэн ярилцлага бүхий цогц мэдээлэл, Хуулиар тоглодог шүүгчдийг шалгаж, хариуцлага тооцно уу, Лондонд эсэргүүцлийн жагсаал боллоо зэрэг мэдээлэл, ярилцлагуудыг  багтаажээ.

“Улс төрийн тойм” сонин шинэ дугаартаа О.Баасанхүү: З.Энхболд гэрээ хүчинтэй гэсэн учир бид Ч.Сайханбилэгийг дэмжсэн гарчиг бүхий ярилцлага, З.Энхболд, Н.Алтанхуяг нарын эрх ашиг Ч.Сайханбилэгийг үнэгүйдүүллээ, Хуулийнхан Халамжийн мөнгө угаасан гэх хэрэгт улстөрчдийн нөлөө орохоос айж байгаа бололтой зэрэг нийтлэлүүдийг нийтлэжээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт МАН бойкотлосон ч Ч.Сайханбилэгийг 100 хувийн саналаар дэмжив, Зээлдэгч нар хэт өрийн дарамтад орж болзошгүй зэрэг мэдээллүүд багтжээ.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас Монгол Авлигын индексээрээ урагшлах уу, ухрах уу, Шүүхийн захиргааны байгууллага АТГ-т албан бичиг хүргүүлжээ, Ханиадны андео, рена вирус нь бохир гараар дамжиж байна,  Топ багуудгүйгээр Үндэсний супер лиг эхэллээ зэрэгт мэдээллийг онцлож байна.

“Монголын үнэн” сониноос Ц.Нямдорж, Н.Энхбаяр нар юу ярив, Б.Саруул:Сэжигтний ар гэрийнхэн бидэнтэй уулзаагүй, Ажлын туршлага дутмагаас ажилгүй иргэдийн тоо өсч байна гэв зэрэг мэдээллийг унших боломжтой.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй