Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Транспэрэнси Интернэшнл" байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улс авлигын индексээр дэлхийд хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна гэх мэдээлэл тархаад байгаа. Тэгвэл энэ талаар "Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагаас энэ мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв.
Авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагын захирал Л.Төр-Од "Энэ онд манай байгууллагаас албан ёсны судалгааны хариу зарлаагүй. Тиймээс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай байгууллагын нэрийг дурдаж ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна" гэлээ.
Монгол Улс авлигын индексээр өнгөрсөн онд 83-т эрэмбэлэгджээ | ||
Үзсэн: 1829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.