![](/uploads/201411/news/thumb/a3cf08a7cde6df0d4106744406cc36fd_x3.jpg)
Бразил улсын Жуис де Фора хотноо арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын дөрөвний өдрүүдэд шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Ц.Батболд ахлагчтай, ФМастер Н.Төвсанаа, спортын дэд мастер Ч.Баттүвшин дасгалжуулагчийн удирдлагад зургаан тамирчин оролцох юм. Баг тамирчид маргааш эх орноосоо мордох аж.
Сурагчдын ДАШТ-д оролцох шатарчид:
1. Батсайхан ЭНХСАРАН (7 нас охид)
2. Лхагважамц ОЧИРБАТ (7 нас хөвгүүд)
3. Батдэлгэр ОДГЭРЭЛ (7 нас хөвгүүд)
4. Ганганбарс МАРАЛГУА (8-9 нас охид)
5. Болдбаатар АЛТАНТУЯА (8-9 нас охид)
6. Дамбасүрэн БАТСҮРЭН (10-11 нас хөвгүүд) нарын тамирчид дэлхийн үеийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.
Шатарчин сурагчид маргааш эх орноосоо мордоно | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.