Монгол хүний эрхэм анд нохой цагдаагийн алба хаагч болсны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах ажилд албаны сургуультай нохойг анх 1944 оноос ашиглаж эхэлжээ.
Энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхлэснээс хойш ийнхүү 70 дахь жилдээ энэхүү албан үүргээ нэр төртэй биелүүлж байгаа аж. Тус алба ойгоо тэмдэглэж, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, үе үеийн ахмадууд, алба хаагч нарт баяр хүргэлээ. Энэ үеэр албаны нохой, морь сургалтын байрны нээлтийн ёслол, урлаг соёлын үйл ажиллагаа, фото зургийн үзэсгэлэн, албаны нохойн үзүүлэх тоглолт, баярын хурал болжээ.
Эрэлч нохойн албаны 70 жилийн ойн арга хэмжээ боллоо | ||
Үзсэн: 1869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.