Арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин"-ны энэ өдрийн дугаараас “Монголын түүхийн нэвтэрхий толь Д.Өлзийбаатарынх”, “Нэрт нийтлэлч Ж.Гангааг Хүүлээ Ханых нь өвөрт нутаглууллаа”, “Баруун аймгаас долоон тэрбумаар хэмжигдэх нефтийн бассейн илэрч магадгүй нь”, “Б.Батмэнд: Норовбанзад багшдаа хэлэлгүй бөхийн секцэнд яваад баригдаж айхтар зэмлүүлж билээ” гэсэн гарчигтай ярилцлагыг онцлолоо.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Р.Амаржаргал: Бид марагааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргаашийг яаж туулах вэ”, “Хуурамч дипломтой цагдаагийн офицер хүчин төгөлдөр шийдвэр гаргаж чадах уу”, “Дэд профессор, доктор Б.Эрдэнэцогт: Компаниудад нүүрсний холимог бэлдэх талаар анхаарч, судлах хэрэгтэй болов уу”, “Аавын хүүгийн хатуужил, агт морьдын шандсыг сорьсон 188 хоног” нэртэй илтгэлийг нийтлэжээ.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас “Х.Намсрай: Эв эеийг хичээн их хэргийг бүтээцгээе”, “Асхан: Хятадын рок хамтлагуудтай өрсөлдөж шалгараад “Wacken” –д оролцсон”, “Дорноговийн зохиолчдын уулзалт болж байна”, “Ж.Буш: Орост улс төрийн хариуцлага тооцох тогтолцоо алга”, “Бага Богд ууланд өвлийн авиралт болов” зэрэг материалыг унших боломжтой.
“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн дугаартаа "Ш.Гунгаадорж: Нүүдлийн соёл иргэншил бол Монголын үнэ цэнэ”, “Ч.Сайханбилэг 20 жилийнхээ алдааг хүлээн зөвшөөрөв”, “Компаниуд ижил хэмжээтэй нөөцийн мах бэлтгэнэ”, “Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв”, “Төрийн өндөрлөгүүд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв” гэсэн гарчигтай ярилцлагыг нийтлэсэн байна.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Их аварга Хакүхо 32 дахиа түрүүллээ”, “Ч.Мөнгөндалай 6300 км зам туулжээ”, “Ази-Европыг холбох Эрээнцав-Бичигт-Зиньжоу эдийн засаг, тээврийн шинэ хонгил”, “С.Бямбацогт: Ерөнхий сайд өмнөх алдаагаа хүлээн зөвшөөрлөө”, “Долларын ханш эргээд өсч эхэллээ” зэрэг ярилцлагуудыг уншаарай.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаарт “Ё.Отгонбаяр: Дахиад фракцийнхаа наймааг хийгээд эхэлбэл Сайханхуяг л болно шүү”, “Баримтат киноны амьд архив”, “Эерэг санааг дэмжсэнээр үндэсний үйлдвэржилтийн суурь цутгагдлаа”, “Б.Чинзориг: Бэрхшээлийг урьдчилан харж чадвал хүндрэл гарахгүй”, “Мөнгө дагасан өнгөгүй амьдрал” зэрэг материалуудыг онцлож байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.