“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбумыг завшсан хэргээр шалгагдаж, саатуулагдаад байсан Л.Гансүхийг биеийн байдлаас нь шалтгаалан өнгөрсөн сард батлан даалтад гаргасан билээ. Хоригдож байх хугацаандаа өлсгөлөн зарласны улмаас түүний хууч өвчин сэдэрч, батлан даалтад гарсан даруйдаа эмнэлэгт хэвтсэн. Одоогоор түүний бие ямар байгаа талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодрууллаа. Тэрбээр “Батлан даалтад гарч ирсэн өдрийг бодвол өнөөдөр биеийн байдал нь харьцангуй дээрдсэн. Гэхдээ зөвлөхийн өвчнийг Монголд эмчлэх боломжгүй. Зөвлөх өмнө нь Хятад улсын Бээжин хотод очиж эмчилгээ хийлгэдэг байсан. Одоо түүнийг эмчлүүлэхээр БНХАУ-ын Бээжин хот руу явъя гэхээр явуулахгүй байна. Уг нь хуулийнхаа 16.4-т эмчлүүлэх эрх нь нээлттэй гээд заачихсан байдаг юм. Явуулах боломжгүй болохоор Л.Гансүхэд өвчин намдаах, түр аргацаах л эмчилгээ хийж байна даа” гэв.
Ц.Баасандорж: “Эмчлүүлэх эрхтэй” гэх хуулийн заалтыг биелүүлэхгүй байна | ||
Үзсэн: 1352 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.