
Хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан хоригдож буй Г.Сарангэрэлийн гомдлыг нөгөөдөр буюу энэ сарын 26-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэнэ.
Түүнд хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон хэдий ч тэрбээр Улсын дээд шүүхэд гомдол гаргасан билээ.
Хэргийг эргэн сануулахад, түүнийг энэ оны гуравдугаар сард гурван найз охины хамт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд үйлдэл дээр нь саатуулсан. Харин үүнийг түүний өмгөөлөгч Г.Батбаяр болон Г.Сарангэрэл нар зохион байгуулалттай гэмт хэрэг гэж зарласан билээ.
Г.Сарангэрэлийн гомдлыг 26-нд хэлэлцэнэ | ||
Үзсэн: 958 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.