Шууд Chart

Монголын төлөөлөгчид “Сяншан” олон улсын бага хуралд оролцов

2014-11-24 11:53:44

БНХАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн харьяа Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэгээс энэ сарын 21-22-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулж буй тав дахь удаагийн “Сяншан” олон улсын бага хуралд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо. Энэхүү бага хуралд Ази, номхон далайн бүс нутгийн улс орнуудын БХЯ, цэргийн удирдах дээд байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан, Хятадын цэрэг, улс төрийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын орчин, далай тэнгисийн аюулгүй байдал, терроризмтэй тэмцэх хамтын ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хурал нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 1,5 сувгаар буюу зөвхөн эрдэмтэн судлаачид төдийгүй төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож байгаагаараа онцлогтой болж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөх, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюань “Хятадын Зэвсэгт хүчин болон Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьж, хурлын ажиллагааг нээсэн байна. Түүнчлэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Ван Гуань Жүн, Батлан хамгаалахын сайд А.Баттөр тэргүүтэй манай төлөөлөгчидтэй уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, орчны өөрчлөлт зэрэг сэдвээр санал солилцсон байна.
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Монголын төлөөлөгчид “Сяншан” олон улсын бага хуралд оролцов  
Үзсэн: 1595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.41.xxx [182.160.41.xxx] 2014-11-24 14:12
Монголчууд хятад гэхээр нугасгүй болж байгаа нь сайны ёр биш дээ Тусгаар тогтнолоо алдах вий хүүхдүүдээ

Бидэнтэй нэгдээрэй