Шууд Chart

Супер лиг: "Шонхорууд" хоёр хожиж, "Ирвэсүүд" хоёр хожигджээ

2014-11-24 14:29:19

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн “Супер лиг”-ийн нэгдүгээр тойргийн гурав, дөрөвдүгээр тоглолт “Төв ургац”VS “Гэгээн хангай лидер”,  “Хан талст Ирвэс” VS “Мадимос Шонхорууд” багуудын хооронд болж өндөрлөлөө.   

Өнгөрсөн улиралд "Спрайт Супер Лиг"-т түрүүлснээр дээд лигт дэвшин орж ирсэн “Төв ургац” анхны тоглолтоо "Гэгээн Хангай Лидер" багийн эсрэг тун чамбай хийж 99:94-өөр өрсөлдөгчөө буулган авлаа.

Энэ тоглолтод “Төв ургац”-аас багийн шинэ легионер холбон тоглогч Donald Boone өөрийн ур чадвараа харуулж, 31 оноо, 7 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол М.Мөнхтөр 25 оноо, 12 самбар, 6 бөмбөг таслалт, Ц.Мэргэн 14 оноо, Holmes Junior 13 оноо, 22 самбар, багийн ахлагч Ганболд 12 оноо, 6 самбар авч багаа удааллаа.

Харин “Гэгээн хангай лидер”-ээс багийн мэргэн бууч О.Цэлмэг холын зайн таван шидэлтээ амжилттай болгож, 19 оноо, 5 самбар, 4 оновчтой дамжуулалт өгчээ. Харин легионер тоглогч Jonathan Blake 25 оноо, 7 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн байна.

Тус хоёр багийн дараагаар “Модамист Шонхорууд” баг хоёр дахь тоглолтоо “Хан талст ирвэсүүд”- тэй хийж, 104:89-өөр “Шонхорууд” хоёр дахь хожлоо салгасан бол “Ирвэсүүд” эсрэгээрээ хоёр хожигдол өвөртөллөө.

Энэ тоглолтын онцлох статистик нь Т.Санчирын “трибль дабл” байлаа. Азийн шилдэг тоглогчдын нэг тэрээр энэ тоглолтод 27 оноо, 16 самбар авч, 10 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн Darin Mency 16 оноо, 8 самбар, Г.Цэнгүүнбаяр 16 оноо, Б.Дархантөгс 11 оноо, 6 самбар, 4 оновчтой дамжуулалт, Э.Цэрэнбаатар 9 оноо, 14 самбар авч багтаа тусласан байна. 

Харин МУГД Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай Баянзүрхийн Хан "Талст Ирвэсүүд" багаас Terrence Joyner 25 оноо, 7 самбар, Э.Цэвэлдорж 18 оноо, Эрдэнэдалай 13 оноо, 6 самбар, Дорж-Арилд 11 оноо авчээ.

Багуудын тоглолтын тоймыг үзнэ үү.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Супер лиг: "Шонхорууд" хоёр хожиж, "Ирвэсүүд" хоёр хожигджээ  
Үзсэн: 2478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй