Шууд Chart

Ёкозуна цолтны жилийн цалин 2.9 тэрбум төгрөг

2014-11-24 15:17:27

Японы эдийн засгийг сүмо бөхийн бооцооны шагналын тоогоор тодорхойлж болдог гэж үздэг. Энэ жилийн бооцооны нийт үнийн дүн 2007 оноос хойших дээд түвшин буюу 432 сая иенд хүрсэн гэж Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос мэдэгджээ.

Мөн өндөр дэг жаяг, хүчтэй өрсөлдөөнтэй мэргэжлийн сүмогийн тамирчид багагүй өндөр цалинтай байдаг аж. Тухайлбал, мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Ёкозуна цолтой бөхөд нэг сард хоёр сая 820 мянган иенийн цалин олгодог. Мөн дэмжигч байгууллагуудын өгдөг бооцооны шагнал, түрүү бөхийн шагнал, тусгай нэмэлт зэргийг тооцон үзвэл Ёкозуна цолтон нь нэг жилд хамгийн багадаа 183 сая иенийн цалинг авдаг аж. Үүнийг төгрөгт шилжүүлбэл  2.9 тэрбум төгрөг юм. Гэхдээ үүнд байгууллагуудын сурталчилгаа болон рекламд тоглосон гэрээний орлого зэрэг нь ороогүй.  

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Ёкозуна цолтны жилийн цалин 2.9 тэрбум төгрөг   
Үзсэн: 2064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй