![](/uploads/201001/news/thumb/.png)
Нийслэлийн 74 дүгээр цэцэрлэгийн “Монгол эгшиглэн” хамтлагын бяцхан ардын дуучид маань удтал хүлээсэн “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” нэртэй тайлан тоглолтоо хийхээр болжээ. Сар шинийн өмнөхөн болох уг тоглолтыг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явуулахаар болжээ. Ирэх сарын 4-5 нд “Аса” циркт болох энэхүү тоглолтонд тус хамтлагийн “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” цомгийн дуунууд эгшиглэх бөгөөд мөн “Чингисийн Монголд урьж байна”, ардын харилцаа дуу болох “Дайралцаан” зэрэг дуунуудыг дуулахаас гадна ардын хөгжим, бүжиг хосолсон тоглолт хийхээр болсон байна.
"Монгол эгшиглэн” хамтлагийн тоглолт Ерөнхийлөгчийн ивээл дор болно | ||
Үзсэн: 1453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.