
Энэ сарын 15-ны өдөр шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын хүний өвчлөлийн лабораториор батлагдсан гурван шинэ тохиолдлыг БНХАУ-ын Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооноос ДЭМБ-д мэдээллээ.
Тохиолдлын мэдээлэл:
1.54 настай, эмэгтэй, Хинжиан Уюгур мужын Шихези хотын иргэн, шинж тэмдэг энэ оны 10 дугаар сарын 19-нд эхэлж, 11 дүгээр сарын 01-нд нас барсан байна. Гэрийн тэжээвэр амьтдын нөлөөлсөн нь тодорхойгүй.
2.58 настай, эмэгтэй, Жиансу мужын Чанзоу хотын иргэн, шинж тэмдэг энэ оны 10 дугаар сарын 24-нд эхэлж, 10 дугаар сарын 28-нд эмнэлэгт хэвтсэн ба биеийн байдал хүнд байна. Тохиолдол нь гэрийн тэжээвэр амьтны захтай эпидемологийн хувьд холбогдолтой.
3.45 настай, эмэгтэй, Жиансу мужын Чанзоу хотын иргэн, шинж тэмдэг энэ оны 11 дүгээр сарын 03-нд эхэлж, 11 дүгээр сарын 05-нд эмнэлэгт хэвтсэн ба биеийн байдал дунд зэрэг байна. Тохиолдол нь гэрийн тэжээвэр амьтны захтай эпидемологийн хувьд холбогдолтой.
Хятад шувууны томуугийн H7N9 вирустэй иргэдийнхээ мэдээллийг задлав | ||
Үзсэн: 1649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.