Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 1.853.178 ширхэг хувьцаа арилжигдаж, 946.7 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 12 компанийн 12.925 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10.9 сая төгрөгийн, гүйлгээ хийгдсэн. Мөн “Б” самбарт зургаан компанийн нийт 253 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1.008.349.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдрийн багцын арилжаагаар нэг компанийн нийт 1.840.000.00 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 934.7 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн. байна. Харин ТОП-20 индекс 14.849.89 нэгж буюу 0.10 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
946.7 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ | ||
Үзсэн: 1610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.