Шууд Chart

"Төв ургац" өнөө орой "Мадимос шонхорууд"-тай тулна

2014-11-24 18:32:41

2014-15 оны шинэ улирлын "Үндэсний супер лиг"-ийн талбайд өнөө орой хоёр тоглолт өрнөх гэж байна. Хоёр хожилтой яваа "Шонхорууд" Төв аймгийн "Төв Ургац" багуудын тоглолт одоо эхлэх /18:00/ бол 20:00 цагаас "Волвалайн" баг Чингис хотын "Хасумегават"-тай толглоно. 

Баянголын "Мадимос Шонхорууд" энэ жил Азын шилдэг тоглогч  "Т.Санчир, болон  Г.Цэнгүүнбаяр, Б.Дархантөгс, Э.Цэрэнбаатар, А.Гансүх, Төгсцогт, туршлагатай хамгаалагч А.Төмөр зэрэг тун жигд гарааны бүрэлдэхүүн дээр хүчтэй, тэсрэлттэй "легон" Mencyг нэмээд байгаа.  Меncyгийн тоглолтонд үзэгчид туйлын сэтгэл хангалуун байгаа юм. "Сагсан бөмбөгийн төгс хичээлийг заах тоглогчдыг "Төв Ургац" багийнхан " Үндэсний супер лиг"-т авч иржээ" гэсэн дүгнэлтийг эхний тоглолтын дараа сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд гаргаад буй.

Насанд хүрэгчдийн улсын аварга, Спрайт супер лигийн аварга, Бүх Ард Түмний спартакиад гээд улсын хэмжээний бүх тэмцээнд баг бүрийн хүсээд байдаггүй "АВАРГА" хэмээх амжилтыг үзүүлсэн залуус бол ХАСУМЕГАВАТТ-ынхан. Сагсан бөмбөг сонирхогчдын хүрээнд Хасумегаватт багийнхныг хэзээ Үндэсний супер лигт тоглох бол гэсэн асуулт,  "Үндэсний супер лиг" зохион байгуулагдаж эхэлсэн цагаас үүссэн.


Тэгвэл 2014-15 оны улиралд Хасумегаватт баг МУ-ын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш эзэнтэйгээр Хэнтий аймгийн "Хасумегаватт Чингис Сити" нэрээр  "Волвалайн"-тай  өрсөлдөхөөр болж өнөөдөр Супер лигийн анхны тоглолтоо хийнэ.
Хасумегаваттад дээд лигийн "Шаркс" багийн хуучин цэрэг Гүнсэнхорлоо, "Хасын Хүлэгүүд" багт зүтгэж явсан Хүлэг-Эрдэнэ зэрэг туршлагатай тоглогчид, ур чадвар, хуримтлуулсан туршлагаараа супер лигийнхнээс дутахгүй өрсөлдөх Дарханы олон шилдгүүдийн нэг Алтаншагай, холын зайн мэргэн бууч Золжаргал, болон "дөрвөн номерын тоглогч",  "дундын зайн найдвартай шидэгч" гэх нэрээр алдаршсан Улаанхүү, блок шотчин Алтансоёмбо зэрэг тун жигдхэн залуус бий. Тэдэн дээр легионер холбон тоглогч Gabe Moton нэмэгдэнэ.

Их хааны нэрээр нэрлэгдсэн "Чингис сити
Хасумегават" багийн эсрэг НБА-гийн Нью Орлеансын экс холбон тоглогч Squeaky Jonhnson, Монголд дөнгөж өчигдөрхөн газардсан экс Memphis Grizillies, Seatle Supersonics багуудын төвийн тоглогч Аndre Б.Brown нараар удирдуулсан баг өрсөлдөнө.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Төв ургац" өнөө орой "Мадимос шонхорууд"-тай тулна  
Үзсэн: 2293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-24 18:56
УРГАЦЫН ДАЛАЙ АРД ТҮМНИЙ АМЬДАРАХ ЭХ ҮҮСВЭР

Бидэнтэй нэгдээрэй