Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-11-25 11:04:07

Энэ өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Цэргийн үлээвэр найрал хөгжмийн 100 жилийн ой тохиолоо”, “АН аргадаж, бусад нь гуйлгана”, “Хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хөгжлийн бэрхшээл саад болохгүй”, “Уурхайгаас тэсрэх бодисын хэсэг алдагджээ”, “Тарвага өсөхгүй, тарз гологдохгүй байгаагийн учир” зэрэг мэдээ материал нийтлэгджээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Түвдэнпэлжээлин хийд дэргэдээ цэцэрлэг, эмнэлэгтэй болжээ”, “Монгол эмэгтэйн урласан гутал дэлхий даяар борлуулагдаж байна”, “В.Путин: Би хувийн амбицаа гүйцээх гэж ерөнхийлөгч болоогүй” зэргийг унших боломжтой.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Шинэ засгийн өнгө”, “Нэр нэгтнүүдийн дуулиан тасрахгүй нь” зэрэг онцлох мэдээ, материал нийтлэгджээ.

“Улс төрийн тойм” сонин “УИХ-ын гишүүд Д.Зоригтын хөрөнгөд “Вояж” буудал бий”, “Монгол эмч нар хөнгөн гэмтлийг эмчилж чаддаггүй юм байна”, “МАН мангартах вий” зэрэг материалыг онцложээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Загас толгойноосоо...”, “Д.Эрдэнэбат: МАН засагт орохгүй гэвэл хүндрэл үүсэх нь ойлгомжтой”, “Алдрын дээдэд хүрсэн их аварга мину” зэргийг унших боломжтой.

“Үндэсний шуудан” сониноос “Ерөнхий сайдын гаргалгаа ба хүлээлт”, “Авлигыг бид өөрсдөө өөгшүүлдэг”, “Авлигыг бид өөрсдөө өөгшүүлдэг”, “А.Бакей: Сайд болох санал ирвэл хүлээж авна” зэрэг онцлох мэдээ, материалыг уншиж, энэ өдрөө мэдээ мэдээллээр дүүрэн өнгөрүүлээрэй. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй