Шууд Chart

Автобус гол руу унаж 50 хүн амиа алджээ

2014-11-25 13:13:03

Непалд зорчих тээврийн автобус осолдсоноос болж 50 орчим хүний амь үрэгджээ. Осол Непалын уулархаг Жаяркоте бүс нутагт бүр өнгөрсөн пүрэв гарагт болсон аж. Жолооч хяналтаа алдсанаас болж автобус Бери голд унажээ. 10 зорчигч амьд гарч чадсан байна. Тухайн үед 24 хүн амиа алдсан талаар мэдээлж байсан ч ням гарагт автобусыг эрэг дээр гаргасны дараа нэмж олон хүн амиа алдсан нь тодорхой болсон юм.

Непалийн газар нутгийн ихэнх хэсгийг Гималайн уул нурууд эзэлдэг бөгөөд Азийн хамгийн аюултай авто замын сүлжээтэй улсын нэг. Үүнээс болж олон тооны автын осол гардаг. Тухайлбал, энэ сарын 1-нд тус улсын Макванпур тойрогт хоёр автобус осолдож, 14 хүн амиа алдаж, 20 хүн шархадсан билээ.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Автобус гол руу унаж 50 хүн амиа алджээ  
Үзсэн: 3911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.12.xxx [202.179.12.xxx] 2014-11-26 14:35
um ma ni bad mi hum zamaa zasch boldiggvi yum bak da

Бидэнтэй нэгдээрэй