Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхээр зөвлөлдөж байна

2014-11-25 15:49:08

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлгөөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд өнөөдөр болж байна. 

Зөвлөлгөөнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг бүхий алба хаагчид, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, гэр бүл судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцож байгаа юм.

Энэхүү арга хэмжээ нь “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой аж. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхээр зөвлөлдөж байна   
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй