Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж МАН-аас гарна гэсэн мэдээлэл тарсан. Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад, одоохондоо өөрөө албан ёсоор намаас гарна гэж хэлээгүй байгаа гэсэн тайлбарыг хийсэн юм. Гэхдээ МАНАН байгуулахыг эсэргүүцэж байгаа учраас ийм яриа гарсан гэсэн юм.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсныхоо дараа өнгөрсөн долоо хоногт УИХ-д суудалтай бусад нам, эвслүүдэд улс орныхоо эрх ашгийг бодож Засгийн газарт хамтарч ажиллах санал тавьсан . Уг саналд МАН-ын гишүүд бүлэг дээр болон Удирдах зөвлөл дээр санал нэгдэж чадаагүй байна. Засгийн газарт Ч.Сайханбилэгтэй хамтарч ажиллах хүсэлтэй зарим гишүүн байсан бол үүнийг эсэргүүцэж байгаа Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нарын гишүүд ч мөн байгаа юм. Ийнхүү эсэргүүцэж байгаа гишүүд эхнээсээ хэрэв МАНАН байгуулвал намаасаа гарна гэсэн яриаг гаргаж эхэлжээ.
Ирэх баасан гарагт хуралдахаар товлогдсон МАН-ын бага хурлаар уг асуудлыг шийдэх бөгөөд энэ үеэр МАН Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэр гаргах юм бол Ц.Нямдорж гишүүн намаасаа гарна гэсэн яриа батлагдах бололтой.
Ц.Нямдорж ирэх баасан гарагт МАН-аас гарах эсэхээ хэлнэ | ||
Үзсэн: 2051 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.