Шууд Chart

“Гангар хун-2014” цомын эздийг тодруулна

2014-11-25 17:18:24

Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр Улаанбаатар хотод амьдарч буй нутгийн уугуул иргэдийнхээ дунд шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн цэнгүүнийг ирэх сарын 12-ны өдөр “Чингис” зочид буудлын “Өргөө” ресторанд зохион байгуулахаар товлоод байгаа бөгөөд энэ үеэр “Гангар хун” цомын эздийг тодруулах үйл ажиллагааг явуулах юм.

Сүхбаатар аймгийн бахархалт шувуугаар нэрлэсэн энэхүү цомыг зургаан төрлийн номинацийн эздэд гардуулах бөгөөд шалгаруулалтад Сүхбаатар аймгийн уугуул болон суугуул иргэд оролцож, өөрийгөө болон өөр бусдын нэрийг дэвшүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгаас гаралтай, 2014 ондоо тухайн салбартаа ажлын үр дүн, амжилт бүтээлээрээ манлайлан, нутгийн нэрийг өндөрт өргөж байгаа салбар, салбарын манлайлагч шилдгүүдийг шалгаруулна.

Шалгаруулах үзүүлэлтүүд:
- 2014 онд тухайн салбартаа гаргасан амжилт, бүтээлүүд
- Нутгийн нэрийг өндөрт өргөсөн амжилт
- Манлайлан, үлгэр дууриалал үзүүлсэн байдал

Номинацийн төрөл:
1. Бүтээн байгуулалт, бизнесийн салбарын оны онцлох хүн
2. Спортын салбарын оны онцлох хүн
3. Соёл, Урлагийн салбарын оны онцлох хүн
4. Боловсрол, Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн
5. Нутгийн төлөө зүтгэлтэн- 2014
6. Оны шилдэг Сумын нутгийн зөвлөл
Шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 25-наас эхлэн ирэх сарын есний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Төлөөлөгчийн газарт хүлээж авна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Гангар хун-2014” цомын эздийг тодруулна  
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй