Шууд Chart

Хүүхдийнхээ сэтгэхүйг хөгжүүлэх гэж хэт хичээх нь зөв үү

2014-11-25 17:25:59

Хүүхдүүдийнхээ хөгжлийг түргэсгэхэд эцэг, эхчүүд нь ямар их үүрэг гүйцэтгэж болох тухай олон сайхан жишээ байдаг. Эрт хэлд орж уншиж сурсан, тэр бүү хэл математикийн чадвар эзэмшсэн гээд бяцхан онцгой хүүхдүүдийн талаар бид сонсож л байсан. 

Хэрвээ зохих орчныг нь бүрдүүлж өгвөл ямар ч хүүхэд авьяас чадвараа өндөр хөгжүүлж чадна. Харин бага насанд нь хэт олон хичээл сургалтаар дарахаас болгоомжлох хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд нь хүүхдээ хөгжимчин болгох гээд математикийн хичээлд муу авахад нь тоохгүй байвал зорьсондоо хүрч болох л байх.

Хамгийн гол нь энэ зорилгод хүрэхэд хөгжих ёстой бусад талууд хоцрогдож хохирох уу гэдгийг сайтар бодох ёстой аж. Тухайн хүүхэд өөрөө сонгосон салбартаа хэр их сонирхолтой санаачилгатай байгааг анхаарах хэрэгтэй. Эцэг, эхчүүд еөрсдийн биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлөө хүүхэддээ тулган биелүүлэхийг шаардахын өмнө хүүхдийнхээ сонирхол хандлагыг сайн таних ёстой гэдгийг анхааруулахад илүүдэхгүй болов уу.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Хүүхдийнхээ сэтгэхүйг хөгжүүлэх гэж хэт хичээх нь зөв үү  
Үзсэн: 3566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй