
Өнөөдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “С.Баярцогт Засгийн газрын ХЭГ-ын дарга, А.Бакей ҮХАА-н сайдад нэр дэвшинэ”, “Талцах учиргүй үндэсний баяр”, “Залуу судлаачдад 48 сая төгрөг олгов”, “Удирдагчаар ундаассан Монгол”, “Ерөнхий сайдын ерөнхий онош” зэрэг онцлох материалууд нийтлэгдсэн байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншигч та “Гандангийн хашаанд баригдаж байгаа барилга өмнө нь төсвийн 12 тэрбум төгрөгийг “залгижээ””, “М.Тулгын ээж М.Эрхэмхүү: Б.Болдсайхан эмчид миний өвчтэй хүү мөнгө л болж харагдсан” зэргийг унших боломжтой.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “МАН шинэ засагт хамтрах асуудлаар зөвлөхүүдийнхээ байр суурийг сонслоо”, “Д.Оюунхорол: Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бүтцийг өөрчлөлт хийхээс өөр аргагүй”, “Оршин суугчид орох газаргүй болохоос айж байна” зэрэг мэдээ, материал нийтлэгджээ.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Олзонд дурлагсад буюу биегүй албат”, “Д.Хаянхярваа: Н.Алтанхуягийг огцруулах үндэслэл нь зөвхөн миний байр суурь биш 28 гишүүнийх байсан”, “Эрүүл мэндийн салбарын эмгэнэлт кадрууд” зэргийг уншаарай.
“Зууны мэдээ” сонин энэ өдрийн дугаартаа “Тусгаар тогтнол ба анхдугаар үндсэн хууль”, “М.Дашдондог: Түрээсийн бизнест ч эрсдэл гардаг”, “Н.Нацагням: Оюуны вирус хөгжлийг хааж байна” зэргийг онцолсон байна.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Д.Содном: Оюутолгойн гэрээнд яаралтай ганц л өөрчлөлт хийх хэрэгтэй", “Билгүүдэй хүүд туслах хандивын аян амжилттай өндөрлөв” зэргийг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.