БНХАУ-ын зэсийн импорт нийт дүнгээрээ буурсан ч Монгол Улсаас импортлох хэмжээ 130 хувиар өсчээ. “Оюу толгой"-гийн экспорт эхэлсэн нь үүнд голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн сард тус улс нийт 956 мянган тонн зэсийн хүдэр болон баяжмал импортложээ. Үүнээс 12 орчим хувийг Монгол Улс бүрдүүлсэн байна. “Оюу толгой"-гийн борлуулалт эрчимжсэнээр сүүлийн хагас жилд Монголоос БНХАУ-д нийлүүлэх зэсийн хэмжээ сар бүр 100 мянган тонныг давсан дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, он гарсаар сая гаруй тонн зэс экспортлосноор Монгол Улс БНХАУ-ын гурван гол нийлүүлэгчийн нэг болоод байгаа юм. Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр энэ он гарсаар зэсийн экспортоос нийт 1.9 тэрбум ам.долларын орлого ороод байгаа аж.
БНХАУ руу чиглэх зэсийн экспорт өсчээ | ||
Үзсэн: 2623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.