Шууд Chart

Каннын үнэт эдлэлийн дээрэм: Алдагдсан үнэт эдлэлийг олоход тусалбал өндөр шан харамж өгнө

2013-08-08 10:39:04

Өнгөрсөн сард Францын Канн хотын зочид буудлаас алдагдсан үнэт эдлэлийг олоход тус болохуйц мэдээлэл өгсөн хүнд даатгалын компаниуд 1.3 сая ам.долларын шан харамж амлаж байна. Тодруулбал, 7-р сарын 28-нд нүүрээ далдалсан нэгэн этгээд Карлтон зочид буудалд нээгдсэн үнэт эдлэлийн үзэсгэлэнд оролцогчдыг буугаар айлган сүрдүүлж, тэндээс 136 сая ам.долларын үнэт эдлэлийг дээрэмдэн одсон юм. Тэр үед хамгаалалтын албаныхан зэвсэггүй байжээ.

Канн хотод энэ мэт дээрмийн хэрэг 5-р сараас хойш гурав дахь удаагаа гарсан аж. Тухайлбал 5-р сард Cap d'Antibes  хотын 5 одтой зочид буудалд болсон үдэшлэгийн дараа 2.6 сая ам.долларын үнэтэй хүзүүний зүүлтийг хулгайд алдагдсан байна. Үүнээс долоо хоногийн өмнө нэгэн зочид буудлын өрөөний сэйфнээс 1 сая гаруй ам.долларын үнэт эдлэл хулгайлагдсан гэнэ. Францад 2008 онд болсон нэгэн дээрэм шуугиан тарьж байжээ. Тухайн үед 3 этгээд Парист болж байсан үнэт эдлэлийн үзэсгэлэнд тавигдсан бараг бүх үзмэрийг тоносон агаад тэдгээр нь ойролцоогоор 113 сая ам.доллараар үнэлэгдсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

/Албан ёсны зөвшөөрөлтэй болно./

 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Каннын үнэт эдлэлийн дээрэм: Алдагдсан үнэт эдлэлийг олоход тусалбал өндөр шан харамж өгнө  
Үзсэн: 1492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй