Өнгөрсөн есдүгээр сарын 7-нд “Бо Бэ” констракшн ХХК-ийн туслах ажилтнууд болох Г.Очирбат, Б.Алтан-Очир, А.Одсүрэн нар өндрөөс унаж амь нас хохирсон хэрэг гарсан. Осол гарах үед Хан-Уул дүүргийн III хороо “River Stone-2” барилгын 26А блокийн 10 давхарт дүүжин шат буюу люлькан дээр тус барилгын гадна заслын ажил гүйцэтгэж байхдаа дүүжин шатны бэхэлгээ тасарсан хэмээн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. Мөн тус барилга нь тухайн үед барилгын угсралт хийх зөвшөөрөлгүй байсан юм. Тэгвэл тус компанийн хэргийг хууль хяналтын байгууллагаас хэргийг нягталж, шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх компанийн захирал Б.Болдбаатарыг “Аюулгүй ажиллагааны журам зөрчсөн хэмээн үзжээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дүүргийн II прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Зөвшөөрөлгүй барилгад гарсан ослыг шүүхэд шилжүүлжээ | ||
Үзсэн: 2006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.