Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдааны талаар Ерөнхий сайдын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн. Тус томилгоог хууль зөрчсөн хэмээн үзэх гишүүд гарч ирсэн. Үүнд Ц.Мөнхтөр “АТГ болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар дараагийн хүнийг томилох нь хууль эрх зүйн хүрээнд нээлттэй. Тийм учраас хууль зөрчсөн асуудал байхгүй” гэв. Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар МАН-тай зөвшилцөл үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.
АН болон МАН-ын зөвшилцөл үргэлжилж байгаа | ||
Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.