Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөрөнгийн зэх зээл, түүнд оролцогчдыг дэмжих зорилгоор эрсдэлгүй, богино хугацаат Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжихаар болсон. Арилжаа түр завсарлаад байсан юм. Тэгвэл Сангийн яамны зүгээс тус үнэт цаасыг үргэлжлүүлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах шийвэрийг өчигдөр гаргасан байна. Монголын хөрөнгийн бирж Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжааг энэ сард нийт дөрвөн удаа зохион байгуулж, нийт 12.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг арилжсан байна.
ЗГ-ын жижиглэнгийн үнэт цаасыг үргэлжлүүлэн арилжихаар боллоо | ||
Үзсэн: 1703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.