Шууд Chart

Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж байна

2014-11-27 16:04:24

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж эхэлжээ. Өнгөрсөн долоодугаар сарын 31-ний өдөр төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэн 12.0 хувь болгох шийдвэр гаргаад байсан. Үүний дүнд инфляцийн түвшин тогтворжиж байгааг эдийн засагчид онцлож байна. Тэгвэл ирэх онд улсын төсөв мөн л тэлэлттэй байхаар батлагдсан, төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байгаа, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй ийм орчинд мөнгөний бодлогод ямар өөрчлөлт оруулах нь ихээхэн анхаарал татаж байна. Бодлогын саналыг 2-3 удаагийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр Мөнгөний бодлогын зөвлөлөөс шийдвэр гаргадаг байна. Ямар шийдвэр гаргах нь ойрын хугацаанд тодорхой болох аж.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийтэлсэн: Д.Мягмардорж

Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж байна  
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй