Өнөөдөр чуулганы үдээс хойших хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан. Гэвч одоог хүртэл гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хурал эхлээгүй байна. Тодруулбал, одоогоор чуулганы танхимд зөвхөн эмэгтэй гишүүд ирээд байгаа аж. Энэ талаар УИХ-ын дарга өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ. Ямартаа ч төрийн төлөө өөрийнхөө гэр бүлийг хүртэл золиослодог хэмээгддэг эмэгтэй гишүүд маань хүүхдүүдийн сайн сайхны төлөө хуулийн төслийг хэлэлцэхэд яаравчлан иржээ. Харин эрэгтэй гишүүдэд уг хуулийн төсөл, хүүхдийн асуудал төдийлөн хамаардаггүй бололтой.
Дашрамд дурдахад, уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан бөгөөд өнгөрөгч аравдугаар сард өргөн мэдүүлсэн юм.
Хүүхдийн асуудал зөвхөн эмэгтэй гишүүдэд хамаатай гэж үү | ||
Үзсэн: 1213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.