Төв номын сангийн хамт олон санаачлан Дорноговь аймгийн ЗДТГ, ССАЖГ, Боловсролын газар, “Саран хөхөө” театр, “Хурмаст тэнгэр” төв хамтран Сайншанд хотноо "Дорнын чимээ" уншигч, зохиолчдын уулзалт хийлээ.
Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн харьяат зохиолч, яруу найрагчид нэгэн үдэш чуулсан юм.
Уулзалтад Ардын уран зохиолч Б.Догмид, МУУГЗ, МЗЭ-ийн шагналт Ш.Гүрбазар, Л.Одончимэд, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, МЗЭ-ийн болон Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир зэрэг яруу найрагчдаас гадна “Хурмаст тэнгэр төв”-ийн яруу найрагчид оролцлоо.
"Дорнын чимээ" уулзалт боллоо | ||
Үзсэн: 1237 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.