Шууд Chart

О.Магнай: Цагдаагаас дуудаж байгаа нь үнэн

2014-11-28 13:08:44

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай арилжааны банкууд зээл гаргахдаа үйлчилгээний хөлсөөс гадна нэг хувийг нэмж авч байгаа нь хууль бус байна хэмээн үзэж, тус банкуудыг шүүхэд өгсөн. Улмаар шүүхийн шийдвэр Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын эсрэг гарсан юм. Тус байгууллагаас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, нэр бүхий шүүгчид мөнгөтэй хүмүүсийн талд шийдвэр гарган, ажил удаашруулж байгааг мөн дурдаад, нэрийг нь зарласан. Мөн шүүхийн дээд байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан юм. Уг хэрэгтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг “Шүүхийн үйл ажиллагаанд нөлөөллөө” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн цагдаагаас дуудаад байгаа аж.

Энэ талаар түүнтэй холбогдож тодруулахад, “Цагдаагаас дуудаж байгаа нь үнэн. Угаасаа шүүх арилжааны банкуудын гар, хөл болж байна. Өөр хэлэх үг алга” гэлээ. Тус газраас арилжааны банкуудад шалгалт хийхэд, зээлийн үйлчилгээ хураамжаас гадна үндэслэлгүйгээр үйлчилгээний шимтгэлд нэг хувийг авдаг нь тогтоогдсон юм.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

О.Магнай: Цагдаагаас дуудаж байгаа нь үнэн  
Үзсэн: 1659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-11-28 16:35
шантралгүй тэмцээд байгаарай. энэ арилжааны банкууд ядарсан иргэдийг арай дэндүү шулж байна. манайх хоосон хонож байж байр аваад эхний дөрвөн сард байрны мөнгөө төлөлгүй явсан юм. тэгээд төлөх гээд ХААН банкан дээр очтол алданги нь нэг нугарч нэмэгдээд 200гаад мянган төг чинь 400 гаруй болчиж. гайхаад орон сууцны контор дээр очиж хэрүүл хийлээ. тэгсэн чинь бидэнд хамаагүй, бид гарсан мөнгөө л авдаг, бид банктай гэрээ хийсэн тул тэр алдангийг чинь банк авдаг гэх юм. энэ нь нэг ёсондоо мөнгөө цагт нь төлөөгүйн төлөөх торгууль шийтгэл гэж ойлгогдлоо. гэхдээ банкнууд ард түмнийг дээд зэргээр шулж байж дээр нь ингэж шийтгэх эрх байгаа юу? А
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-28 14:41
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
124.158.79.xxx [124.158.79.xxx] 2014-11-28 13:30
alert('xss attack detected')

Бидэнтэй нэгдээрэй