Баянгол дүүргийн 40-р сургуулийн нийт багш нар санаачилга гарган тус сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын эцэг, эхчүүд дэмжин нэгэн бүтээлч ажил хийсэн байна.
Тус сургуульд “Монгол ёс заншлын өргөө”-г байгуулсан байна. Нэгдүгээр ангийн зургаан бүлгийн эцэг, эхчүүдийн хандив, сэтгэлийн дэмжлэгээр бүтсэн энэ өргөө нь уламжлалт соёл, зан заншлыг харуулсан бүтээлүүдээр чимэглэгджээ. Эл өргөөнд сурагчид чөлөөт цагаа өнгөрөөх, урлаг соёл, спортын дадлага хийхдээ чөлөөтэй орж болох гэнэ.
Уншигч та бүхэнд “Монгол ёс заншлын өргөө”-нд дэлгэгдсэн үзмэрүүдийн зургийг толилуулъя.
“Монгол ёс заншлын өргөө” байгууллаа | ||
Үзсэн: 12741 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.