Өнөөдөр 14.00 цагаас МАН-ын Бага хурал хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Учир нь яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж буй аж. Тус хуралдаан дууссаны дараа намын удирах зөвлөл хуралдах тов гарчээ. Үүний дараа Тусгаар тогтнолын ордноо МАН-ын Бага хурал мөн эхлэх товтой байна. Эх сурвалжийн мэдээлснээр Бага хурлын гишүүдийг хуралд бэлэн байх даалгавар өгөөд байгаа аж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн парламентад суудал бүхий намуудад хүргүүлсэн хамтран засаг байгуулах саналд МАН энэ Бага хурлаараа шийдвэр гаргах юм.
МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ | ||
Үзсэн: 1821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.