Монголын хөрөнгийн бирж арваннэгдүгээр сард нийт 20 удаагийн арилжаагаар 57 компанийн 2.510.107.0 ширхэг хувьцаа арилжиж, 2.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ нь өмнөх сарын хувьцааны арилжааны үнийн дүнтэй харьцуулбал 1.9 тэрбум төгрөг буюу 3.8 дахин өссөн дүн гарчээ. Мөн Засгийн газрын үнэт цаасны арилжааг хөрөнгийн биржээр дахин явуулах нөхцөлийг бүрдүүлснээр арваннэгдүгээр сард тус үнэт цаасны арилжааг дөрвөн удаа зохион байгуулж, нийт 12.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг арилжсан байна. Энэ сард нийт 2.637.729 ширхэг үнэт цаасыг арилжиж, 15.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд өдрийн дундаж арилжааны үнийн дүн 765 сая төгрөг байжээ.
Энэ сард 2.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ | ||
Үзсэн: 1577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.