Шууд Chart

Мубаракийг цагаатгасан нь Египетчүүдийг бухимдуулав

2014-12-01 09:39:34

Египетийн нийслэлд гурван жилийн өмнө болсон бослогын үеэр жагсагчид руу гал нээх тушаал өгсөн хэрэгт буруутгагдаад байсан ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг цагаатгасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Бухимдсан иргэд Каир хотын Тахрирын талбайд эсэргүүцлээ илэрхийлэн жагссан бөгөөд цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч ашиглажээ. BBC-ийн мэдээлснээр энэхүү мөргөлдөөний үеэр нэг хүн амь үрэгдсэн байна.


Шүүх Мубаракт насаар нь хорих ял оноогоод байсан ч дараагийн шатны шүүх түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Шүүхийн шийдвэр гарсны дараа 86 настай экс ерөнхийлөгч телевизэд өгсөн ярилцлагадаа "Би ямар ч буруу зүйл хийгээгүй" хэмээжээ. Мубарак бослогын үеэр болсон аллагын хэргээс "мултарсан" байж болох ч түүнд төсвийн мөнгийг шамшигдуулсан хэргээр мөн гурван жилийн ял оноосон бөгөөд тэрээр энэ ялаа эдэлж байгаа юм. Түүнийг одоогоор цэргийн эмнэлэгт эмчилж байгаа ба гурван жилийн ялаасаа дахин хэдэн сарыг нь эдэлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. 2011 оны хоёрдугаар сарын 11-нд Мубаракийг огцрохоос өмнө жагсагчид болон аюулгүйн хүчнийхний хооронд мөргөлдөөн болсны улмаас 800 орчим хүн амь үрэгдсэн ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Мубаракийг цагаатгасан нь Египетчүүдийг бухимдуулав  
Үзсэн: 2391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй