Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-12-01 10:21:01

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна. 

“Өнөөдөр” сонин тэргүүн нүүртээ "Эдийн засгийн өршөөл эрх чөлөөнд халтай”, “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дэд даргыг АТГ-ынхан шалгаж эхлэв үү”, “Дотоодын арматурын хэрэгцээний 30 хувийг хангана”, “Д.Цоодол: Томоохон гүрний хэл гэхээрээ л том байдаг биш” гэх мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “С.Дэмбэрэл: Сонгуульд зориулаагүй, эдийн засгийн хямралаас гаргах хуулийг батлах ёстой”, “Мянга мянган хүүхдэд амьдрал бэлэглэсэн мэс заслын эмч А.Цэнджавынд өнжлөө”, “М.Болд: Ирэх оны төсвийн орлогыг өсгөж төлөвлөх бус бууруулж төлөвлөх нь эдийн засгийн аюулгүй байдалд нийцнэ” зэрэг мэдээллийг унших боломжтой.
 
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайд хоёр дахиа урилга явуулж, иргэд дэмжсэнээр МАН засагт хамтрахаар боллоо”, “М.Энхболд: Зөвшилцлийн санамж бичиг хамтын ажиллагааны баримт бичгийн үндсэн нөхцөл болж хэрэгжих учиртай”, “Хот хоорондын зам хогийн цэг боллоо”, “Х.Маргад-Эрдэнэ: Санхүүгийн эх үүсвэргүй болсон зарим банк зээлээ зогсоосон” гэсэн гарчигтай ярилцлага, мэдээлэл нийтлэгджээ.
 
“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн дугаартаа “Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ”, “Хямралд хамтрахаар шийдсэн МАН-д баярлалаа”, “Р.Раш:АН өөр нүүдэл хийх гэж оролдох хэрэггүй”, “Н.Удвал суудалдаа үлдэхийн тулд хөөсөн чихрээр дайлав”, “100 гаруй  уурхай ашиглалтад орно” гэсэн мэдээлэл нийтлэжээ.
 
“Зууны мэдээ” сонин энэ өдрийн дугаарт "Ч.Мөнгөндалай: Амьдралын бэрхшээлийг давах нь миний зорилго”, “Х.Бээжин: Байгаль хамгаалал сэтгэлтэй хүний хийх ажил”, “Ц.Азбаяр: Тахарын алба цэрэгжсэн байгууллага биш”, “Н.Батаа: Малайз, Индонезийн иргэд монгол эмэгтэйчүүдийг хуурч байна” гэсэн ярилцлага нийтлэсэн байна.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас та “Зарим аймгийн прокуроруудыг сэлгэн томилов”, “Ойрын өдрүүдэд нийслэлд цас орохгүй”, “Б.Цогнэмэх: Буддагийн тухай жүжиг тавихдаа няхуур хандаарай гэж Далай лам захисан”, “Амьд явах эрхээ хязгаарлуулсан айдаст хот” гэсэн гарчигтай ярилцлагыг уншиж болно.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй